Нийгэм7 хоногУлс төр

АТГ-аас Д.Дорлигжав, Д.Баатар нарын гэр, оффист нэгжлэг хийжээ

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дарамтлуулж дүүгийнх нь дансаар дамжуулан 4 сая доллар өгсөн, хэрэг хуулийн шатанд шалгаж байгаа” гэх мэдээллийг хийсэн.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Д.Дорлигжав хэвлэл мэдээллийн сувгаар “Намайг гүтгэлээ, Т.Ганболдыг шүүхэд өгч, 4 сая доллар нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг хийж байсан билээ. Тэгвэл АТГ-аас өчигдөр орой буюу энэ сарын 07-ны  18:00 цагийн орчимд Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр, оффист нь нэгжлэг хийж байна гэсэн албан бус мэдээлэл байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хуулийн нэр байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ хэмээн дөрвөн сая ам.долларын баримтыг цахим хуудаснаа дэлгэсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаагүй байсан юм.

Дөрвөн сая ам.долларыг Алтан Дорнод Монгол компаниас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд шилжүүлсэн бөгөөд ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бизнес эрхлэгчдийг дарамталсан, хэмээн саяхан Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд өчигдөр С1 телевизийн “Цензургүй” нэвтрүүлгээр дахин нэмж мэдээлэл гаргаж тавьсан. Дээрх дөрвөн сая ам доллароор ч тогтохгүй нарийн ширийн асуудал бий, шалгагдаж буй хэрэг болохоор илүү дэлгэрэнгүй ярих боломж байхгүй гэх авилгалын асар ноцтой мэдээлэл хийлээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close