“СТАНДАРТ-БИДНИЙ АМЬДРАЛД” эсээ бичлэгийн уралдааны шагналын эзэд тодорлоо
Стандартыг бий болгох, сонирхлын тэнцвэртэй байдлыг хангахын тулд талуудын үүрэг оролцоо чухал байдаг. Ялангуяа залуу үеийнхний дунд стандартын талаарх мэдлэг ойлголтыг төлөвшүүлэх асуудал нэн чухал. Тиймээс стандартын тухай мэдлэг ойлголтыг таниулан сурталчилах, төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт стандартын үүрэг, ач холбогдлыг таниулах зорилготой “Стандарт-Бидний амьдралд” эсээ бичлэгийн уралдааныг оюутан, залуучуудын дунд Стандарт, хэмжил зүйн газраас зарласан.
Ингээд тус уралдааныг зохион байгуулах ажлын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигтэй Улаанбааатарын Их Сургууль болон бусад их дээд сургуулийн оюутнууудын дунд нээлттэйгээр зохион байгуулсан юм.
Эсээ бичлэгийн уралдаан 2 шаттайгаар явагдсан бөгөөд I шатанд оюутнуудад стандартын талаарх ерөнхий ойлголтыг өгөх зорилгоор СХЗГ-ын Стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Батзориг илтгэл мэдээлэл өгсөн.
Харин II шатанд эсээг цахим хаягаар хүлээн авч шалгаруулсан. Нийт 30 гаруй эсээ ирсэнээс I байранд УБИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан Б.Чанцалдулам, II-р байранд УБИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан Б.Сувд-Эрдэнэ болон МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарын 2-р курсын оюутан М.Оюун-Эрдэнэ, III байранд УБИС-ийн Сэтгүүлзүйн 3-р курсын оюутан Я.Амарзаяа болон УБИС-ын Монгол судлалын магистрант Э.Дэлгэрмаа нар тус тус шалгарсан байна.