Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Дорнодоос Замын-Үүд рүү зорчигч шууд тээвэрлэдэг болжээ

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугам тасалдаад байсныг сэргээн нээсэн юм. Харин шинэ оны босгон дээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамыг нээжээ.

Уг чиглэлийн шугамын нээлтийн ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Авто тээврийн төвийн дарга Ц.Мөнхтөр нар оролцжээ. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь Дорнод аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол шинэ оны эхний өдрөөс эхлэн Чойбалсан-Замын-Үүд чиглэлд нийт 800 гаруй км-ын замын маршруттай албан ёсны баталгаат замтай болж “Дорнын тэнхлэг” ХХК том оврын автобусаар үйлчилж эхэллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close