Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутагЭрүүл мэнд
Яаралтай хагалгааг гэрт нь хийж, амь насыг нь аварчээ
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар сумаас алс өвөлжиж байсан эмэгтэйд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг нь аварчээ. Тодруулбал, Өмнөдэлгэр сумаас хойш 70 км-т “Баянзүрх” багийн нутагт өвөлжиж байсан 25 настай эх умайн гаднах жирэмсний улмаас биеийн жингийн цусны 74 хувийг алдаж, яаралтай тусламжийн дуудлагыг өчигдөр орой аймгийн эмнэлэгт өгчээ. Шуурхай түргэн тусламжийн баг шуурхай газар дээр нь очсон ч өвчтөн машинаар тээвэрлэх боломжгүй байсан аж. Иймээс гэрт нь хагалгаа хийж, шингэн цус сэлбэн эхийн амь насыг аварсан байна.
Уг хагалгааны багт эх барихын зөвлөх эмч Н.Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, эмч Б.Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, Б.Эрдэнэдэлгэр болон жолооч Б.Даваахүү нар багтжээ.