НийгэмУлс төр

Д.Дорлигжавыг АТГ-аас дуудаж байцаалт авчээ

Авлигатай тэмцэх газар нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хорьж шалгахаар нийслэлийн Прокурорын газарт хүсэлт илгээсэн тухай дуулиан тархаад байна. Дээрх мэдээллийн дагуу Хууль зүйн сайд асан Д.Дорлигжаваас энэ талаар тодруулахад “АТГ дуудаж байцаалт авч байгаа” гэсэн товчхон хариулт өглөө.

Одоогоор нийслэлийн Прокурорын газар болоод Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд АТГ-аас Д.Дорлигжавыг саатуулах тухай хүсэлт ирээгүй байгаа юм.

“Алтан дорнод монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн долоо хоногт MN-25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад оролцохдоо Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад төрсөн дүүгийнх нь дансанд дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн нь үнэн. Хуулийнхан шалгаж байгаа тул дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэж ярьсан нь сошиал ертөнцөд нэлээдгүй газар аваад байгаа билээ.

Энэ асуудал зөвхөн одоо хөндөгдөж буй биш, өмнө нь Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилох асуудал чуулганаар хэлэлцэгдэх үеэр Д.Дорлигжав “Х.Тэмүүжин гүтгэлэг тараасан. Хууль зүйн сайд хүн аливаа юмыг нягталж байж, нийтлэх учиртай баймаар юм. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close