

УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар байцаалт өгчээ. ЖДҮХС-гийн зээл олголт хууль журмын дагуу явагдсан эсэх, төсөл сонгон шалгаруулалтад албан тушаалын дагуу нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа” гэсэн мэдээллийг АТГ-аас өглөө.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ-ынхан Капитал банкны төв байранд үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтуудыг хураан авсан гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.



