Нийгэм
УБТЗ-ын ерөнхий хорооны хуралдана

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал өнөөдөр болно. Одоогоор Оросын талын төлөөлөгчид хараахан ирээгүй байгаа учир ирц бүрдээгүй байгаа аж.
Энэ удаагийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь тодорхой бус байгаа боловч албан бус эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар төмөр замын одоогийн дарга Д.Жигжиднямааг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй аж.
Мөн Орос, Монголын талууд хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна.



