Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг
Мал тооллого орон даяар үргэлжилж байна
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулдаг. Мал тооллого хуваарийн дагуу өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна.
Мал тооллогыг зохион байгуулснаар өрхийн хөрөнгийн баталгаа, баримт, түүх, малчдын ажил эрхлэлт, нийгмийн байдал, мал аж ахуйн салбарын эдийн засгийн хувь нэмэр, бодит байдал, анхаарах асуудлыг тодорхойлоход шаардлагатай тоон мэдээллийг бий болгодог. Энэ жилийн хувьд гурван жилд нэг удаа явуулдаг хашаа, худаг, тэжээлийн тооллогыг гаргаж буйгаараа онцлог юм.