Улс төр
УИХ-ын чуулган ирц бүрдээгүй учир хуралдаж чадсангүй


УИХ-ын чуулган долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Харин өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаж чадаагүй.
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах ёстой байсан боловч нийт гишүүдийн ирц бүрдээгүй учраас дахин хуралдсангүй. Маргааш чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд анхаарууллаа.
УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах, ЖДҮХСантай холбоотой асуудал, Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг дөрвөн журам батлах ёстойг УИХ-ын дарга хэллээ.



