7 хоногНийгэмОрон нутагОрон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтЭрүүл мэнд

Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан Баянчандмань суманд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдал нь алдагдсан 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, хадгалах хугацаа хэтэрсэн 74 нэрийн 257 ширхэг, 5.752 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close