

УИХ-ын намын бүлгүүд өнөөдөр хуралдах юм. МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдах юм. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэх талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.
АН-ын хувьд хоёр УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан УИХ-д бүлэггүй болох асуудал үүсээд байгаатай холбоотойгоор бүлгийн хурлаараа дээрх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
МАН-ын бүлэг нам доторх эв нэгдлийн талаар хэлэлцэнэ гэсэн таамаг байна. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр бүлэг дотроо үүсээд буй асуудлаа ярилцаж ойлголцохыг зарим гишүүд онцолсонтой холбоотой.



