Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсрууллаа

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас “Мерси Кор Монгол” ОУБ-тай хамтран “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандарт LEGS” сургалтыг хамтран зохион байгууллаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтад аймгийн 18 сумыг хамруулаад байна.

Сургалтад сумын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн анги, хувийн мал эмнэлгийн аж ахуй нэгж, малчдын төлөөллийг хамруулан багийн түвшинд цаг агаарын мэдээ мэдээллийг мессежээр гар утсандаа авах, гамшгийн менежмент, мал бүхий иргэдийн амьжиргаа болсон мал сүрэгт яаралтай тусламж үзүүлэх, хамгаалах, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Мөн сургалтын үеэр 18 сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг олон улсын заавар зөвлөмжийн дагуу шинэчлэн боловсрууллаа гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close