Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Хэнтийд авто буудал ашиглалтад оруулав

Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу 3-р зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах авто буудал ашиглалтад оржээ.

Хэнтий авто буудлын барилгын ажлыг 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн барьж эхлүүлсэн бөгөөд өчигдөр ашиглалтад оруулсан нь энэ юм байна. Шинэ буудал ажиллах болсноор тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь хүргэж эхэлжээ.

Нийтдээ 2,6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1200 м.кв талбайтай томоохон байгууламж юм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьжээ. Нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, 2-р давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцолж байна. Тус авто тээврийн төвөөр энгийн өдрүүдэд 400-аад зорчигч үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын буюу ачаалал ихтэй өдрүүдэд зорчигдын тоо хоёр дахин нэмэгддэг аж.

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Авто тээврийн үндэсний төвөөс 2018 онд 21 аймгийн орон нутгийн авто тээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөсний нэг нь ийнхүү зүүн бүсэд сүндэрлэлээ. Цаашид Автотээврийн үндэсний төвөөс 2019 онд орон нутгийн автотээврийн төвүүдээ стандартын дагуу барьж байгуулж, ард иргэддээ тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close