НийгэмЭдийн засагЭнэ сард

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны эхний улиралд багтаан олгоно

Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж, байгууллагыг иргэнд НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оноос эхлэн олгодог болсон. 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд багтаан и-баримт бүртгүүлсэн хүн бүрт олгох бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Анхны жил буюу 2017 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол гараад байгаа аж.

Буцаан олголттой холбоотойгоор и-баримт системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овог нэр, гар утас, регистрийн дугаар, имэйл хаяг, дансны дугаараа нягтлан шалгаж, баталгаажуулахыг холбогдох албанаас анхааруулжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close