Ойрын 2 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чангарна


Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Ойрын 2 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга байхыг анхааруулж байна.
2018 оны 12 дугаар сарын 05-ны 20 цагаас 12 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчимд:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.



