С.Жавхлан жинхэнээсээ “гишүүн” шиг чангахан дуугарлаа даа


Өнөөдрийн чуулганы Засгийн газрыг огцоруулах эсэх асуудлаар сайн, муугаа сайхан л дуудалцаж өнжлөө. Бие даагч гишүүний кноп дөрвөн тэрбум хүрлээ, Чойжоод сугадуулчихаж гэх мэтээр тэрээр нийгмийн сүлжээнд багагүй “балбуулсан”. Энэ дунд сэтгэл амар, хар бараанаар нуух халхлах, дуудуулах цол гуншингүй С.Жавхлан гишүүн харин ч нэг сайхан “бавж” өглөө дөө. Тэрээр “Ойрын хэдэн өдөр ямар муу муухайгаар шившгээ хутгаваа.
Та нар хэрэлдсэн болохоос наад асуудал чинь надад ер хамаагүй байтал надыг оролцуулаад баахан нийгэмд сэвлээ. Сайн хэрэлд, сайхан дуудалц, дэлгэх юм л байвал гаргаад ир. Та нарт анхнаас нь хэлсэн байхаа. Хэлээд байхад үг авахгүй хүмүүс одоо яая гэхэв одоо гороо амсцгаа. Засаг унагаах сонирхол надад алга. Дэмжсэн гээд Ерөнхий сайдын толгойг илэхгүй. Удахгүй та нарын тойргуудаар явж ажлыг чинь шалгана” гэх мэтээр одоо л нэг УИХ-ын гишүүн шиг чанга дуугаар чуулганы танхимыг ялаа нисэх аниргүй болтол бүгдийнх нь чихэнд наалдтал авлаа даа.



