НийгэмОрон нутагОрон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтЭрүүл мэнд

21 аймгийн Эрүүл мэндийн газруудад бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө

Энэ сарын 30-наас ирэх сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгийн,Увс, Ховд аймгийн нутгаар, 12 дугаарын сарын 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтнүүдэд цахимаар холбогдож, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close