НийгэмУлс төр

Ёс зүйтэй байя л даа, ёс зүйн хорооныхоон…

Ёс зүйн хорооны эрхэм УИХ-ын гишүүдээ, ирцээ бүрдүүлж хуралаа хуралдуулаач ээ. Цаана чинь нийт ард түмний эрх ашиг байгааг хамгийн сайн ойлгох ёстой, мөн дээр нь ёс зүй гээчийг эн тэргүүн эгнээнд ухамсарлах “ноён оргил”-ууд гэж та нарыг сонгосон бус уу. Хамаарал бүхий байнгын хорооны дарга тань нүдээ ширгэтэл харсаар сууна…

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцоруулах, эсэх асуудлаар хэлэлцэх байсан боловч, Ёс зүйн хорооноос ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ хэмээн завсарлага авсан ч одоог хүртэл ирц нь бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хуралдаагүй л байна.
Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-ын чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсний дараа Ёс зүйн дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсан. Ёс зүйн дэд хороо хуралдахаар хүлээж байна. Ирц нь бүрдэхгүй байна. Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдана. УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй. УИХ-ын дарга өрөөндөө байгаа. Ёс зүйн дэд хорооны хуралд оролцохоор гишүүний хувиар картаа хийчихээд хүлээж байгаа” гэв.

Өрөөндөө сууж байхаар эрхэм спикер минь уриалж очоод тормойтол сууж байхгүй дээ. Ядаж таныг хүлээлгээд суух “эрх” бас “зүрх” байхгүйсэн, ангийн анд нөхөд тань. Байнаа, өрөөндөө байна гэсээр байтал хайгаад сураглаад, мориндоо мордох нь халаг нэгэн ч бас байна. Байна гэхэд байхгүй, үнээн гэхээр худлаа гээд байдаг энэ хорвоогийн хоёр туйл руу “нисээд” байгаа энэ улсуудыг “эмчилгээнд оруулахгүй” бол биднийх нь толгой хэд эргээд дуусах нь байна шүү та минь.

Ордон дотроо ихэнх нь хаалга үүдний хөлийн чимээ чагнан анирдан сууна гэх юм билээ. За цахим сүлжээгээр дүүрэн хэдэн тэрбумаар тоологдсон кнопны асуудал яригдаад байх чинь. Бие даагч нар үнэд орж гэнэ дээ… Одоо л эх орны хүү юу, эрх ашиг харсан хүүхэд үү гэдгийг нь энэ удаа л”хачин сайн” мэдэх нь. Хэн нэгний эдийн засаг дээр тоглолт хийж, хэсэг бүлэг нөхдийн эрх ашиг, муу муухайг нууж хааж болдог газар Төрийн дээд байгууллага болчихно гэж хэн санах билээ дээ. Арай ч үгүй байлгүй дээ. Төрийн ажлыг цэгцлэх хууль боловсруулах энэ дээд танхим маань бизнес наймаа хийдэг талбар биш биз дээ, ёс зүй, ёс жудаг алдах эрх та нарт байхгүйг харах эцсийн зогсоол гэж харья даа, эрхэм гишүүдийг ээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close