НийгэмУлс төр

Ёс зүйн хуралдаж дуустал чуулганыг завсарлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдах байсан боловч Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт дэд хороог хуралдуулах шаардлагатай байгаагаа тайлбарлаж чуулганы хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргалаа. .

ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор иргэн О.Алтангэрэлээс гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай өргөдөл ирсэн. Мөн үүнээс гадна “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагаас ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газрын гишүүдэд ашиг сонирхлын зөрчил үүсч байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс ЖДҮХС-гаас зээл авсан сайд нарт ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал хураалтад оролцуулахгүй байх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шаардлага ирүүлсэн.

Эдгээр асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай байгаа учраас дэд хороо хуралдаж дуустал чуулганы хуралдааныг завсарлуулж өгнө үү гэсэн байна. УИХ-ын дарга М.Энхболд түүний саналыг хүлээн авч Ёс зүйн дэд хороог хуралдаж дуустал чуулганы хуралдааныг завсарлууллаа

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close