Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Баруун бүсийн цахилгаан дамжуулах шугам хэвийн горимд шилжлээ

Баруун бүсийн эрчим хүчний систем: /ББЭХС/ 2018.11.29-ний шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дуусав. Засварын бригадыг ажлын байрнаас буулгасан. С-458 агаарын шугамын схем шалгаж, хүчдэл авахад бэлдсэн.

ББЭХС: 2018.11.29-ний шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгөв. 04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын эрчим хүчний хэрэглээ хэвийн горимд орлоо.

Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг Улаангом-Өмнөговийн 110 кВ-н шугамд есөн тулгуур унасныг сэргээн засварлах ажил 2018.11.26-нд дууссан. ОХУ-аас Улаангом хүртэлх 220 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн босгох ажил 2018.11.27-28-ны өдрүүдэд хийгдлээ гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close