

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын чуулганд хүргүүлэхээр боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилох санал гаргаж, дэмжигдэв. Гишүүд гаргасан саналыг дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг ажиллуулах саналыг УИХ-ын чуулганд хүргүүлэхээр боллоо.



