НийгэмУлс төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг хэлэлцээд, дэмжихгүй гэдэгт санал нэгдэв. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг Удирдах зөвлөлийн хуралд оролцуулахгүй гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүн онцолсон. Мөн Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг өргөн барьсан 27 гишүүн өнөөдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд суугаагүй. Тэгэхээр өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр бус” гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөн юм.

Яг одоо төрийн ордонд дээрх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд тус байнгын хорооны хуралд орллцож, шалтгаан нөхцлүүдийн талаар асуултад хариулж, тайлбар хийж байна. Байнгын хороон дээр Засгийн газрыг огцруулах үндэслэлд тусгасан ЖДҮХС-гаас олгосон зээлээс гадна Турк улсын иргэнийг хулгайлах гэсэн оролдлоготой холбоотой асуудал голлон яригдаж байгаа бөгөөд одоогоор байнгын хорооны хурал үргэлжилж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

 

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close