НийгэмУлс төр

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж дүгнэлт гаргах учиртай. Энэхүү долоо хоногийн хугацаа нь өнөөдөр дуусч байгаа учраас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн ч Байнгын хорооны ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товолсон ч хуралдаагүй байна. Тус хурлаар Өмнөговь аймгийн намын хорооны даргыг сонгох, Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Засгийн газрыг огцруулах бичгийг хэлэлцэх аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close