

Энэ оны цэргийн албанд татагдан ирсэн дайчид эх орондоо үнэнчийн баталгаа Цэргийн тангаргаа өчигдөр өргөлөө. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Батлан хамгаалахын сайд тангараг өргөж буй дайчдад хандан эр цэргийн алба бол эх орноо батлан хамгаалах ариун дээд тангарагтай эх оронч үзэл хүмүүжлийн алба төдийгүй эх орон дуудахад эзэмшсэн цэргийн мэргэжлээрээ бэлэн байх үүрэгтэй, эрдэм мэдлэгийн алба, эр хүний хийморь золбоо, жавхаа сүр, эр зориг тэсвэр хатуужлын алба гэдгийг онцолж байсан юм.



