НийгэмУлс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “13 аймгаар явж ажиллалаа. Ард түмэн маань надаас хоёр зүйл хүсэж байгаа. МАНАН гэх бүлгийг зайлуулах цаг болсон гэдгийг би өөрийн яс махаар мэдэрлээ. Ийм олигарх бүлэгтэй Ерөнхий сайд би тэмцэж байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна.

Би УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэсэн. Тэр 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр бол эвлүүлэг биш, Энхболдын яриа мөн. Би Хаянхярвааг огцруулах шаардлага тавьсан. Огцруулсан. Одоо би Улаанбаатар хотын даргыг огцор гэсэн шаардлага тавьсан. Өнөөдөр хэлэлцэж байгаа.

Төрийн их цэвэрлэгээ албан ёсоор эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүн мөн. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутагдаж байгаа. Гэхдээ би бас намаа цэвэрлэх хэрэгтэй болсон байна. Миний энэ тэмцэл цаашдаа улам хатуу болох болно.

Би Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэж боддог хүн. ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Би намын даргын хувьд хүмүүстээ хоёр шаардлага тавьсан. Ард түмнээсээ уучлал гуйж, авсан зээлээ эргүүлж төл гэсэн. Цаашид шилэн нээлттэй санг бий болгоно.

Би намын даргын хувьд цаашдаа МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Шударга бус зүйлтэй бид тэмцэх ёстой. Ард түмэн маань асар их бухимдалтай байна. Гудамж талбайд гарахад ч бэлэн байна. Гэхдээ би битгий ийм зүйл болоосой гэж хүсэж байна.

Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах ажил шийдэгдсэн. Тавантолгой улстөрийн гацаанаас гарсан. Автозамаа барьж байна, удахгүй сайхан замууд баригдана. Ирэх жил усан цахилгаан станцууд баригдана.

Нэг жилийн дотор бид тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ том ажлууд хийгдэхийн тулд шударга ёс маш чухал байна.

УИХ-ын дарга бол маш өндөр албан тушаал. Би М.Энхболд гэдэг хүнийг эрх мэдлээс нь салгах гээд байгаа юм. Энэ хүнийг өөрчилж, эрүүл хүнийг тавьж байж, эрүүл төр үүснэ” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close