

Төрийн албаны шалгалтаар баруун аймгуудад ажиллаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид энэ сарын 21-ны шөнө Завхан аймгийн Солонготын давааны орчимд осолджээ.
Дээрх мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Ослын үед нэг ч хүний амь нас хохироогүй. Харин өчигдөр буюу энэ сарын 22-ны 18:00 цагийн үед Улаанбаатар хотод нисдэг тэргээр авчирч, Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм. Ослын шалтгаан нь өгсүүр замд даваан дээрх гүүрний далан мөргөсөн гэх мэдээлэл байна.



