

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Уг асуудлыг өчигдөр чуулганаар хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс хоригтоо тодотгол хийж оруулж ирсэнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээр заавал хэлэлцэх шаардлагатай гэж үзэн нэг өдрийн завсарлага авсан юм.
Уг асуудлаар өнөөдөр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэж чадвал Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороод хуралдсанаар үдээс хойших чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.



