Нийгэм

Энэ өдрийн цаг агаарын мэдээ

 

2018 оны 11 дүгээр сарын 21-ний 00:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Шөнөдөө үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, өмнөд хэсгээр 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчимд:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.2

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close