7 хоногНийгэмУлс төр

Засгийн газрын харьяаны агентлагуудын 4 албан тушаалтанг ажлаас нь чөлөөлнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр буюу энэ сарын 19-нд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан Засгийн газрын харьяаны агентлагуудын нэр бүхий дөрвөн албан тушаалтанг ажлаа хүлээлгэн өгөх чиглэл өгсөн байна. Тухайлбал, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нар багтаж байгаа юм.

Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Ерөнхий сайдтай өнгөрсөн баасан гаригт уулзаж, албан ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлж, өнөөдөр өглөө өргөдлөө өгсөн” гэж энэ сарын 19-нд албан ёсоор мэдээлэв. Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар эдгээр дөрвөн албан тушаалтанг албан ёсоор чөлөөлнө гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Зандашатар мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close