7 хоногНийгэмЭдийн засаг

Мах, махан бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байна

Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улс гадаад улс орнууд руу 43 288 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 20 хувь өссөн дүн юм байна. Манай улсаас мах, махан бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ, ОХУ, Иран улс юм.

Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй нь манай улсын эдийн засгийн голлох салбар хэвээр байгаа бөгөөд нийт хүн амын 40 хувь нь МАА-тай холбоотой салбарт ажилладаг гэсэн судалгаа байна. Гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрүүд ээлж дараалан ашиглалтад орж байгаа тул мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспортын хэмжээ цаашид өсөх төлөвтэй байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close