
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 18-ны өдөр явагдаж, супер азтан буюу 100 сая төгрөгийн азтан тодроогүй байна. Харин 10 сая төгрөгийн 3 азтан, 5 сая төгрөгийн 24 азтан, 1 сая төгрөгийн 219 азтан, 200 мянган төгрөгийн 1994 азтан, 50 мянган төгрөгийн 20.484 азтан болжээ.
Энэ удаагийн тохиролд 2018 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны 23.59 цагаас өмнө бүртгүүлсэн 22 сая 594 мянга 588 баримт хамрагдсан байна.



