НийгэмУлс төрЭдийн засаг
Ирэх оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ


Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.
УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр дээрх хоригийг хэлэлцсэн ч хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн. Иймээс чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэх шийдвэр гарах нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.



