Улс төр

Улсын дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томиллоо. Тэрбээр, 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

  • 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрх зүйч
  • 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй
  • 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга
  • 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга
  • 2005-2006 онд Улсын Дээд шүүхэд шинжээч
  • 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч
  • 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  • 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  • 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  • 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авчээ. Иймд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг УИХ-д хүргүүлсний дагуу ийнхүү томилжээ.

А.ГАЛСАН

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close