7 хоногУлс төр

Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг өчигдөр бүлгийн хурлаар хэлэлцлээ.

Хуралдааны эцэст санал хураалт явуулсан боловч 29:29 гэсэн харьцаатай саналын тоо тэнцсэн байна. Тиймээс дахин санал хураалт явуулав.

Ингээд 32:27 гэсэн санал хураалтын дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын дарга У.Хүрэлсүхээс бүлгийн дарга Д.Хаянхярвааг ажлаа өгөхийг шаардсан юм.

Энэ талаар энэ сарын 13-нд Д.Хаянхярваа “Намын даргыг шүүмжилсэн. Мөн ЖДҮХС-тай холбогдсон гишүүдээ өмөөрч, хамгаалахгүй байна гэсэн хоёр үндэслэлээр намайг ажлаа өгөхийг шаардсан” гэх тайлбарыг өгсөн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close