НийгэмЭдийн засаг

Хилийн боомтын шинэчлэлттэй холбоотойгоор нүүрс тээвэр түр саатлаа

Өмнөд хил дээрх нүүрсний тээврийн экспорт зогсолт хийгээд байна гэх сошиал ертөнц дэх жиргээний дагуу холбогдох эх сурвалжуудтай холбогдож мэдээлэл авлаа.

Дээрх асуудлаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад “Монголын хил, гаалиас шалтгаалж, нүүрсний экспортод саатал үүссэн шалтгаан, нөхцөл байхгүй. Гашуун сухайтын боомтоор нүүрс ачсан автомашинуудыг нэвтрүүлж байгаа ч Хятадын боомт дээр очоод нэвтэрч чадахгүй хүлээх болсон. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байна” гэв.

Харин хилийн боомтын хувьд “Өнгөрсөн долоо хоногийн тэмдэглэлт өдөр буюу пүрэв, ням гаригт хилийн боомтууд амарсан ч, баасан, бямба гаригт хэвийн ажиллан 200 гаруй нүүрсний автомашинуудыг нэвтрүүлсэн бол харин өнөөдрийн /2018.11.12/ байдлаар хэвийн нэвтрүүлж байгаа гэх мэдээллийг Гашуунсухайтын боомтоос өгсөн юм. Харин эх сурвалжийн хэлж буйгаар Гашуунсухайтын боомтоор өнөөдрийн нэвтэрсэн нүүрс тээврийн автомашинууд Хятадын талын хилийн боомт дээр нэвтрүүлэхгүй байгаагаас хүлээлт үүсээд байгаа аж. Учир нь хятадын талын гааль дээр шинэчлэлт хийгдэж байгаатай холбоотой гэнэ.

Монголын нүүрсний тээвэр өнгөрсөн зуны үерт авто зам идэгдсэнээс шалтгаалж, хэдэн арван км үргэлжилсэн урт цувааг үүсгэн, экспортод нөлөөлж байсан бол энэ удаад хамгийн том экспортлогч орон болох Хятадын талаас хамааралтайгаар зогсолт хийгээд байна.

 

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close