Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
ОХУ

Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн баг хуралдлаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

“Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ”-г судлах Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн ээлжит хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Москва хотноо болов.

Хуралдаанд монголын талаас тус улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, Оросын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Г.Я.Красников тэргүүтэй хоёр улсын холбогдох байгууллагын 40 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, шинжээчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг урагшлуулах зорилгоор Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, улмаар Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд тус төслийн үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ сэдэвт судалгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар судалгааны ажлын дүнг хэлэлцэж, тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгөв.

Талууд хамтарсан судалгааны тайлан, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард Москва хотноо болох Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үеэр танилцуулахаар тогтов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж, энэ хүрээнд Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд уур амьсгал болон усны нөөцийн асуудал эрхэлсэн тусгай элч Р.С.Эдельгериев, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, Оросын ШУА-ийн ерөнхийлөгч Г.Я.Красников, Русгидро НХН-ийн орлогч захирал С.В.Мачехин зэрэг албаны хүмүүстэй тус тус уулзалт хийж, санал солилцов.

Посольство России в Монголии


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

Холбоотой мэдээ

Back to top button
Close