Мопед, скүүтер зэрэгтэй холбоотой журамг яаралтай батлахыг үүрэг болголоо

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан 2026 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн мопед, суррон, цахилгаан скүүтер зэрэг тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газар болон Нийслэлийн холбогдох удирдлагуудтай уулзаж, шинэ зохицуулалтын талаар иргэдэд үнэн зөв, нэгдсэн мэдээлэл хүргэх, мөн мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, замын хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой журам, зохицуулалтыг яаралтай баталж, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Шатахууны нийлүүлэлт доголдож, шатахуун түгээх станцуудын ачаалал нэмэгдэн, урт дараалал үүсээд буй энэ үед мопед, скүүтерийн үйлчилгээг хязгаарлаж байгаа нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж байна.
Иймд шаардлагатай журам, дүрмийг богино хугацаанд баталж мөрдүүлэх, төрийн байгууллагууд хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллаж, хүнд сурталгүйгээр асуудлыг шуурхай шийдвэрлэн, хуульд нийцсэн нөхцөлөөр эдгээр тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



