Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusНийгэм

“Хүүхдийн ертөнц-2026” фестивальд 18,000 гаруй хүүхэд, гэр бүл оролцлоо


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Хүүхдийн ордноос уламжлал болгон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулдаг “Хүүхдийн ертөнц-2026” фестиваль/Street Festival/ арга хэмжээ энэ жил өргөн хүрээнд зохион байгуулагдаж, улсын хэмжээнд 18,000 гаруй хүүхэд, гэр бүлийг нэгэн дор цуглуулсан баярын томоохон үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээ парад алхалт, флаш моб бүжиг, “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааны үзэсгэлэн болон хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан олон төрлийн соёл, урлаг, хөгжлийн үйл ажиллагаагаар эхэлсэн юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Хаки – Олон улсын наадам”-ын баярын тоглолтод Монголын Хүүхдийн ордны бүжиг, дуулаачийн дугуйлангийн 300 гаруй сурагч мэндчилгээ дэвшүүлэн оролцлоо.

ПАРАД АЛХААНЫ ОНЦЛОГ – АВАРГА ТОМ ХОС ЦАГААН ХУН

Энэ жилийн парад алхалтын онцлох бүтээл нь Монголын Хүүхдийн ордны зураг, гар урлалын багш, ажилтнуудаас бүрдсэн хамт олны урласан 4.8 метр өндөр, 8 метр урт аварга том хос цагаан хун байлаа.

Хун шувуу нь амар амгалан, хайр, үнэнч байдлын бэлгэдэл бөгөөд хүүхэд бүрийн гэрэл гэгээтэй ирээдүй, аз жаргалтай инээд хөөр, цагаахан мөрөөдлийг илэрхийлсэн энэхүү бүтээл үзэгчдийн анхаарлыг ихээхэн татав. Парад алхалтад Монголын Хүүхдийн ордны 400 гаруй сурагч оролцсон юм.

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” STREET FESTIVAL

2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 08:00-22:00 цагийн хооронд Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Ла төвийн уулзвар хүртэлх авто замыг түр хугацаагаар хааж, хүүхэд багачууддаа зориулсан “Баярын гудамж”-ны үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд:

• Монголын Хүүхдийн ордны сурагчдын баярын тоглолт
• Контент бүтээх асар
• Мэргэжил сонголтын асар
• Cosplay тайзны үзүүлбэрүүд
• Open Mic Kids хөтөлбөр
• Бүжгийн Battle тэмцээн
• Бүтээлч хана будах хэсэг
• Face Painting зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН” – ХҮҮХДҮҮДИЙН МӨРӨӨДЛӨӨР БҮТЭЭГДСЭН ОРОН ЗАЙ

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын санаачилгаар Сүхбаатарын талбайн баруун талд байрлах хуучин Хотын захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Монголын Хүүхдийн ордноос “Хүүхдийн ертөнц” Street Festival арга хэмжээний үеэр хүүхэд багачуудын санал, хүсэлтийг тусгах зорилгоор тусгай бүтээлч орон зайг байгууллаа.

Хүүхдүүд ирээдүйн Хүүхэд хөгжлийн ордонд ямар дугуйлан, сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хүсэж байгаагаа ханын самбарт дүрслэн зурж, өөрсдийн үзэл бодол, сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой байв.

Ингэснээр шинэ Хүүхэд хөгжлийн ордон нь зөвхөн хүүхдүүдэд зориулсан барилга байгууламж бус, харин хүүхдүүдийн санал, хүсэл, мөрөөдөл, бүтээлч оролцоонд тулгуурлан хөгжих ирээдүйн орон зай болох эхлэлийг тавилаа.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close