
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
ОХУ-ын Баатар Цыдыпов Балдан Баирович: Намайг Цыдыпов Балдан Баирович гэдэг. Би Өвөр Байгалийн Агийн буриадын тойргийн тосгонд төрсөн. Новосибирскийн ерөнхий цэргийн их сургуулийг төгсөөд Цэргийн тусгай ажиллагаанд оролцож, ОХУ-ын Баатар цол хүртсэн.
Эмнэлэгт урт хугацаанд эмчлүүлээд, Бүх оросын Мэдлэг нийгэмлэгт залуучуудад эх оронч хүмүүжил олгох чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр хязгаарын нийслэл Чита хотод Ялалтын Парадад оролцохоор ирлээ.
Энэ өдөр амь биеэ хайрлалгүй тулалдаж, алтан амиа зориулж байсан дайчид, манай бүх ард түмний баатаолаг гавьяаг нэхэн дурсаж байна. Агуу Их эх орны дайны жилүүдэд 27 сая хүн амиа алдсан. Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн алдар гавьяаг нь мөнхөд дурсаж байна.
Мэдээж хэрэг, Монгол Улсын тухай дурдая, яагаад гэвэл Монгол Улс нь Агуу их Эх орны дайны үед манай гол холбоотон байж, манай цэргүүд өвөг дээдэст минь хоол хүнс, хэрэгцээт бүхнээр олон тонноор хангаж, алт болон бусад чухал бүхнээр тусламж үзүүлж байсан. Бидний өвөг дээдсийн хамтын гавъяаг санан дурсаж байгаа Монголын нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



