7 хоногБоловсролШинэ мэдээ

Сурагчдыг 0-100 хүртэлх найман шатлалаар дүгнэдэг болно

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үнэлгээний чанарыг шинэчилж, шинэ үнэлгээний системийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж буй аж. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт судалж байгаа агуулга, хичээлийн цагт нь өөрчлөлт ороод байдаг хэрнээ үнэлгээ нь өөрчлөгддөггүйгээс нийгэмд, эцэг, эхчүүдийн дунд бухимдал үүсгээд байгаа. Тэр дундаа үнэлгээний хувьд сүүлийн бараг 10 гаруй жил A, B, C, D, F гэсэн таван шатлал бүхий үнэлгээг олон сул талтай болохыг эрдэмтэн судлаачид хэлээд байдаг. Тийм учраас шинэ үнэлгээгээр найман шатлалтай болгосон бөгөөд 50 оноо авсан хүүхэд F буюу муу л байдаг байсан. Гэтэл тэр хүүхэд тодорхой хэмжээний хувийн ур чадвараараа гүйцэтгээд байдаг. Тэгтэл 20 хувь гүйцэтгэсэн хүүхэдтэй ялгаагүй F дүн тавиад байхаар тэр хүүхдийн урам зориг, итгэл найдвар хаашаа явах вэ? Бид хүүхдийг дандаа л урам зориг, итгэл найдвараар тэжээж байх ёстой хүмүүс шүү дээ. Нөгөө талаар 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа хүүхдийг шууд 60, 70 хувьтай бол гэж шахах нь хүүхдэд ахдана. Ард нь амьдралын ямар ч нөхцөл байдлаас болоод сурлагын чанар нь муу байхад нөлөөлж болно. Тийм учраас хүүхдийг одоо 20 хувьтай байгаа бол 30 хувьтай болчих гэх мэтээр алхмыг нь ойртуулах боломжтой болно” гэж үзэж байгаа аж.

Үнэлгээний системийг шинэчилснээр багш тухайн сурагчтай яаж ажиллах арга зүй болоод сургалтын ямар хөтөлбөрийг тэр хүүхдэд хэрэгжүүлбэл илүү сайжрах вэ гэдэг нь тодорхой болох юм. Үнэлгээний системийг бүх шатаар хэлэлцүүлж, өнгөрсөн тав, зургаадугаар сард батлан, наймдугаар сард сургалтуудаа зохион байгуулснаар хэрэгжиж эхэлж байна.

шинэчлэгдсэн үнэлгээний тухайд:

90-100 Мэдлэг, чадвар, үйлийн барил эзэмших үйл явц нь хандлага үнэлэмж төлөвшсөн
80-89 Аливаа асуудлыг судлан шинжлэх арга барил эзэмшин асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах зөв шийдвэр гаргах чадвар эзэмшсэн бол
70-79 Аливаа юмс үзэгдлийг ажиглах, харьцуулах, задлах, учир шалтгаант холбоо уялдааг тогтоох, гол шинжийг гол бус шинжээс нь ялгах замаар мэдлэгээ өөрөө бүтээж түүнийгээ ашиглах, амьдрал ахуйдаа хэрэглэх чадвартай бол

60-69 Өмнө эзэмшсэн мэдлэг, үйлийн барилаа шинэ нөхцөлд хэрэглэх чадвартай бол
50-59 Өмнө эзэмшсэн мэдлэг, үйлийн барилаа танил нөхцөлд хэрэглэх чадвартай бол
40-49 Сурах арга барил, танин мэдэх үйлийн барил эзэмшиж байгаа.
30-39 Танин мэдэх үйлийн барил эзэмшээгүйгээр хуулбарлах буюу тогтоож цээжилдэг бол
0-29 Агуулгыг огт эзэмшээгүй буюу зарим нэг зүйлийг хооронд нь уялдаа холбоогүйгээр салангид тогтоодог бол

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close