
АТГ-аас Нэгдүгээр дунд сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр буюу энэ сарын 04-ны өдөр баривчилсан байна. Тус сургуульд хүүхэд элсүүлэхээр тухайн сургуулийн захирал нь хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд үйлдэл дээр баригдсан гэх албан бус мэдээлэл байна.
Тэгвэл, хуульд заасны дагуу эцэг эхчүүд хүүхдээ Нэгдүгээр сургууль болон бусад сургуульд оруулахдаа хахууль мөнгө өгснөө мэдээлэх юм бол уг мөнгөө буцааж авахаас гадна хүүхдээ үргэлжлүүлэн сургах боломжтой юм байна.



