Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Нийгэм

Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгыг улсын комисс хүлээн авлаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аман дахь Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус барилга нь зоорьтой, дөрвөн давхар, нийт 2368.80 ам метр талбай бүхий нэг дор 200–250 зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогц үйлчилгээний төв байхаар төлөвлөж баригдсан юм.

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан энэхүү төв нь зохион байгуулалтын хувьд нөхөн сэргээх эмчилгээний өрөө, чийрэгжүүлэлтийн танхим, урлагийн заал, эмчийн болон үзлэгийн өрөөнүүд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, уулзалтын болон оффисын өрөө, ажилчдын өрөө зэрэг үндсэн зориулалтын тасалгаануудтай.

Мөн оёдол, гар урлал, мужааны цех болон сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий бусад ажлын өрөөг иж бүрнээр нь байгуулсан. Түүнчлэн 18.0×9.0 метр хэмжээтэй уурын зуухны барилга, 12.0×6.0 метр хэмжээтэй гүний худгийн барилга, 3.0×3.0 метр хэмжээтэй харуулын байр зэргийг барьж, ашиглалтад оруулсан байна.

Гадна тохижилтын ажлын хүрээнд авто зогсоол, явган хүний зам талбай, гадна гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн юм. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Тэмээн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close