Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusОрон нутаг

Нийт нутгийн 23 хувьд цастай байна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч аравдугаар сарын 30–ны байдлаар нийт нутгийн 23 хувьд цастай байна. Үүнээс Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэд 10-20 см, Баян–Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10 см, бусад нутгаар 0-5 см хүртэл зузаан цастай байна. 

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас зүүн болон төвийн аймгийн нутгаар -6.9…-3.1 градусаар, баруун аймгийн нутгийн зүүн хэсгээр -3.0…-1.1 градусаар хүйтэн, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар 1.1..1.6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар ахиу орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close