Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusЭрүүл мэнд

21 аймгаас “Шилдэг эрүүл мэндийн медиа төсөл”-ийг шалгаруулав


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

“Хамгийн чухал нь эрүүл мэнд”-2025 тэтгэлэгт сургалт Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулав.

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдийн нийт 50 орчим төлөөллийг хамруулан онол, практик хосолсон тус сургалтаар оролцогчид баг болон хуваагдаж нийслэлийн ЭМБ-уудад дадлага ажил хийж, эрүүл мэндийн мэдээ, сурвалжилга бэлтгэн танилцуулсан юм. #local_health_media_project

ОРОЛЦОГЧИД ӨӨРӨӨ, ӨӨРСДИЙНХӨӨ ТӨСЛИЙН САНАЛЫГ ҮНЭЛЭВ

Хөтөлбөрийн дараагийн нэг чухал хэсэг болох орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий шилдэг медиа төслийг шалгаруулах хэсэг байлаа.

Тодруулбал, аймаг тус бүрээс ирсэн 2 хүн баг болон төслийн саналаа өгөгдсөн загварын дагуу бэлтгэн, улмаар 21 аймгийн 21 багийн төслийн саналуудад оролцогчид өөрсдөө, өөрсдийгөө үнэлэх зарчмаар шилдэг төслүүдээ шалгаруулж, нээлттэй шүүв. Шүүлтийн дүнд шилдгүүдээ шалгаруулан, төслийн тэтгэлэг бүхий батламж гардууллаа. Шалгарсан аймгуудын мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

“Хамгийн чухал нь эрүүл мэнд”-2025 тэтгэлэгт сургалтын хэсгээс …

Дэмжигч:

ЕТГ, “Эрүүл Монгол хүн” ТХХА

ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв

Хамтрагч: НҮБ-ын Хүүхдийн сан

Зохион байгуулагч:

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо

#PublichHealthEducation#HealthForAll#HealthMediaWorkers#HealthJournalist


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close