“Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан “Cass Найдварын төгөл”-д мод тарих ажлыг зохион байгууллаа

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
ОБ шар айраг компани (Гүйцэтгэх захирал БЭ ХаЖүн)-ийн байгаль орчны төлөө хэрэгжүүлж буй төлөөлөл болсон “Cass Найдварын төгөл” нэртэй кампанит ажил 16 дахь жилдээ үргэлжилж байна. Ойжуулалтын намрын мод тарилтын арга хэмжээ 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Cass найдварын төгөл”-д болж өнгөрлөө.
Энэхүү мод тарих арга хэмжээнд олон улсын байгаль орчны байгууллага болох “Ногоон Ази ” (Тэргүүн Сун БунХу) болон 30 гаруй Монгол оюутан залуучууд, орон нутгийн иргэдийн хамт 375ш модыг тарьж услах сайн дурын ажил хийлээ.

ОБ шар айраг компани 2010 оноос хойш Зүүн хойд Азийн цөлжилттэй тэмцэх зорилгоор Төв аймгийн Эрдэнэ суманд “Cass Найдварын төгөл” ойжуулалтын талбайг байгуулан арчилж иржээ.
Ойжуулалтын талбайн ахлагч Нямсүрэн: “Энэ жил ч мөн ОБ шар айраг компанийн дэмжлэгээр олон мод тарилаа. Жил болгоны нэмэлт тарьсан моднууд ургаж, ой улам ногоон болж байгаа нь бидний хувьд маш их баяр баясал авчирч байна. Цөлжилт эрчимтэй явагдсан энэ газарт нэг мод ч гэсэн үнэтэй хөрөнгө юм. ОБ шар айраг болон “Ногоон Ази”-ийн дэмжлэгийг талаар өнгөрөөлгүй эдгээр моддыг сайн арчилж ургуулах болно” хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлэв.

ОБ шар айраг компанийн байгуулж буй “Cass Найдварын төгөл” нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилттэй тэмцэх жишиг байгаль орчны загварыг харуулснаар 2014 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -с “Амьдралын хөрс” шагналыг хүртэж байсан.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



