Эдийн засагЭнэ сард
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар олон улсын чуулга уулзалтад оролцоно


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцоно. Чуулга уулзалт Австрали Улсын Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдах юм.
Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцоно. Рио Тинто, Англо Американ, Нью Крест Майнинг, ЭмЭмЖи Лимитед зэрэг дэлхийн томоохон компанийн удирдлагууд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.



