Нийслэл
Их монгол улсын гудамжнаас Оргил ХТ-ийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ

Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Зам хаах: 8 дугаар сарын 29-ний 23:00 цаг
- Зам нээх: 9 дүгээр сарын 1-ний 05:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



