Улс төр
Зам тээвэр хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ


Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулгыг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн бүх албанд мерит зарчим алдагдсаны хамгийн тод жишээ Зам тээвэр, хөгжлийн яаманд гарсан. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна. Өөрсдийнхөө алдааг сонсч, Засгийн газар дүгнэлт хийх ёстой” гэв.
Зам тээвэр хөгжлийн сайдыг үүрэгт ажлааас нь чөлөөлсний дараа дараагийн сайдад нэр дэвшигчийг чуулган, байнгын хороогоор хэлэлцүүлэх аж. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр, хөгжлийн сайдаас чөлөөлөхийг дэмжлээ.



