Учруулсан гамшиг, хохирлынхоо төлөө хэзээ ч уучлал гуйж байгаагүй

–Наян жилийн өмнө 1945 оны 8 дугаар сарын 6-нд АНУ анх удаа цөмийн зэвсгийг энгийн номхон иргэдийн эсрэг ашиглаж Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв–
1942 онд физикч Роберт Оппенгеймер болон генерал Лесли Гровс нарын удирдлага дор «Манхэттен» нууц төслийг эхлүүлсэн. Харин энэ аймшигт үхлийн зэвсгийг бүтээх ажлыг Америкт 1939 онд хийж эхэлсэн байна. Цөмийн зэвсгийг бүтээхэд асар их хэмжээний хөрөнгө буюу 2 тэрбум америк доллар (өнөөгийн ханшаар ойролцоогоор 45 тэрбум ам.доллар) зарцуулж, 130 мянга гаруй мэргэжилтэн оролцжээ. Америкийн удирдлага дэлхий дахинд өөрсдийн хүсэл зоригийг тулган хүлээлгэх боломж олгох төгс зэвсэгтэй болохыг эрмэлзэж байв.

1945 оны зун гэхэд туршилтын зорулалттай плутонийн “Штучка”, ураны “Бяцхан жаал” болон плутони бүхий “Тарган эр” гэсэн атомын гурван бөмбөг үйлдвэрлэсэн байв. Сүүлийн хоёр нь Японыг айлган сүрдүүлэх, АНУ-ын өсөн нэмэгдэж буй цэргийн сүр хүчийг Зөвлөлт Холбоот Улсад харуулах зорилготой байжээ.
Хирошимагийн бөмбөгдөлт нь Америкийн цэргийн хүчний харгис хэрцгийг харуулсан үйлдэл байгаад зогсохгүй цөмийн хөтөлбөрт зарцуулсан асар их хөрөнгийг зөвтгөх оролдлого байв. Хэдийгээр бөмбөгийн үр ашиг тун бага ч ураны 2%-аас ч бага хэсэг нь задралын урвалд орсон боловч энэ нь хотыг бүрэн устгахад хангалттай байсан юм.

“Гэм зэмгүй энгийн иргэдийн амь нас үрэгдсэн явдал нь өнөөдрийг хүртэл сая сая хүний сэтгэл зүрхийг шимшрүүлсээр байна. Ийм хүнлэг бус үйлдлийг төлөвлөж, хэрэгжүүлсэн хүмүүс юуг санаж бодож байсныг нь ойлгоход бэрх.”
(Атомын бөмбөгдөлтийн 75 жилийг тохиолдуулан Хирошимад болсон дурсгалын ёслолд оролцогсдод Сергей Лавровын хандаж хэлсэн үгнээс).
АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн болон түүнийг залгамжлагч нарын хэн нь ч Хирошима, Нагасакийн иргэд болон тэдний үр удамд учруулсан зовлонгийн төлөө хэзээ ч уучлал гуйж байгаагүй. Японы эрх баригчид энэхүү эмгэнэлт үйл явдлын эх сурвалж Америкаас улбаатай талаар дуугарахгүй байхыг илүүд үздэг.




