
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1961 онд Дэлхийн хүнсний хөтөлбөрийг (WFP) хүнсний онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, дэлхий даяар өлсгөлөнтэй тэмцэхэд туслах тэргүүлэгч байгууллага болгон байгуулсан бөгөөд яаралтай хэрэгцээтэй, өлсөх эрсдэлтэй сая сая хүмүүст бид хоол хүнс, бэлэн мөнгө болон бусад тусламж үзүүлдэг билээ.

Тус байгууллагын мэдээлсэнээр, Өмнөд Судан улсын Дээд Нил мөрний мужид болсон мөргөлдөөний улмаас 50,000 гаруй хүн Этиоп улсад аюулгүй байдлаа хайхаас өөр аргагүйд хүрчээ. Тэдний дунд олон мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд юу ч үгүй ирж байна.

Өмнөд Суданы хүн амын талаас илүү хувь нь буюу 7.7 сая хүн өлсгөлөнгийн хямрал эсвэл түүнээс ч дор байгаа. Дээд Нил мужид хурцадсан мөргөлдөөн нь хоёр мужийн ард иргэдийг өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлд оруулжээ.

WFP нь өлсгөлөнг улам даамжруулахаас сэргийлэхийн тулд хамгийн эрсдэлтэй, хүрч очих боломжгүй газруудад хоол хүнсээ агаараар дамжуулж байна. Хилийн цаана, Этиоп улсад Дэлхийн хүнсний хөтөлбөрийн багууд аюулгүй байдлыг эрэлхийлж буй гэр бүлүүдэд яаралтай хүнсний тусламж үзүүлж байна. Гэвч томоохон хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй бол өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал улам бүр дордох болно хэмээн цахим хуудсандаа /2025.07.16/ нийлжээ.

Эх сурвалж: Дэлхийн хүнсний хөтөлбөр



